Автобус баазын жолоочийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан

2020-12-04
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.04-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19680 хүнд PCR шинжилгээг хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод долоон тохиолдол нэмэгдэж нийт 96 боллоо. Халдварын таван тохиолдол нь ойрын хавьтал бол нөгөө хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч нар байна.

Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 193,

Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдэж нийт 45,

Орхон /24/, Архангай /3/, Говьсүмбэр /4/, Дорноговь/21/ аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Мөн автобус баазын жолоочийн шинжилгээ батлагдсан. Энэ хүнийг өнгөрөгч сарын 30-аас эхлэн хоёрдогч хавьлаар тусгаарлаад байсан. Тус автобус бааз 500 гаруй ажилчинтай. Үүнээс ойрын хавьтын 17 хүнийг тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулж байна гэв.

Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо хорогоор 90
Дотоодын нийт халдварын тоо
Өвчлөлийн байдал нийт 831
Орчуулах »
error: Content is protected !!