Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.12.03/ аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өглөө.
ААН байгууллагууд www.qr.119.mn сайтаар дамжуулан QR код авах бөгөөд үүнийгээ үүдэндээ байршуулах юм байна. Энэхүү QR кодыг тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд и-баримт аппликэйшнээр уншуулах юм байна. И-баримт аппликэйшнийг 1,7 сая хүн бүртгэлтэй байдаг ба үүнийг ашиглан коронавирусийн халдварын тандалтын мэдээллийг хүргэнэ гэж тооцоолжээ.
Тухайн байгууллага, тодорхой байршил дээр ковид илэрлээ гэхэд танын утсан дээр маш богино хугацаанд мэдээлэл очих болно. Энэ байдлаар бид иргэдийнхээ мэдээллийн нууцлалыг хамгаалж, тандалтын ажлыг давхар явуулах ажлыг зохион байгуулж байгаа хэмээн Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ.