“Нэг өрх-Нэг иргэн” зарчмаар шинжилгээг зохион байгуулна

2020-12-03
1 min read

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулна хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, Маргаашаас /2020.12.04/ эхлэн арванхоёрдугаар сарын 11-ыг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх юм байна.

Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт  2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг ажиллах юм байна. Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулна гэв.

Орчуулах »
error: Content is protected !!