2020-12-03
1 min read

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага Нийслэлийн дүүргүүдэд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Оршин суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж олгох үйл ажиллагааг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, ОУШХБ-ын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай нар эхлүүллээ.Тус Хүнсний багцийг зорилтод айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгуулж байна.

Орчуулах »
error: Content is protected !!