Хүүхдүүдээс хоол харамласан шившигтэй хуулийг батлав

Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх талаар Үндсэн хууль, Иргэний хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Гэвч эрх баригч намд энэ бүх хууль падлийгүй бололтой.

Төрд шүгэлсэн хулгайгаа цэгцэлж чадаагүй атлаа хэмнэлтийн хуульд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамруулж, 91 хувьд нь олгож байхаар шийдвэрлэн олон нийтээр чулуу шидүүлж байсан тэд энэ удаад аргаа өөрчилжээ.

Өөрчлөх өөрчлөхдөө хувийн сургуулийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрөөс хасч, хүүхдүүдээсээ хоол харамласан шившигтэй хуулийг батлав.

Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн уг заалтыг шинэчлэн батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйл Боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт хэсгийн 38.5.6-д Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн үдийн хоолны зардлыг төрөөс олгоно гэх байдлаар оруулан батлуулсан нь олон нийтийн жигшил, зэвүүцлийг туйлд нь хүргээд байна.

Орчуулах »
error: Content is protected !!