Дөрвөн аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй

2020-12-02
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.02-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12015 хүнд PCR шинжилгээг хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод зургаан тохиолдол нэмэгдэж нийт 90,

Сэлэнгэ аймагт гурван тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 183,

Орхон аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 24 боллоо.

Архангай /3/, Говьсүмбэр /4/, Дархан-Уул /44/, Дорноговь/21/ аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Дотоодын нийт халдварын тоо 369
Нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо хорогоор 90
Өвчлөлийн байдал нийт 812
Кластер өвчлөлийн голомт
Орчуулах »
error: Content is protected !!