ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

2020-12-01
1 min read

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.01) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулахаар тогтлоо.

Орчуулах »
error: Content is protected !!