ШӨХТГ: Хяналт шалгалт үргэлжилж байна

2020-12-01
3 мин уншина

12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн байдлаар 5 дүүргийн нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд мөн Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад хяналт шалгалт хийж байна. 1. Өглөөний 7:30 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 7300-7500 төгрөг, үхрийн цул мах 11500-12000 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 7 тонноор өсч 96.3 тонн нийлүүлэгдсэн байна.2. Баянгол дүүрэгт байрлах Таван-Эрдэнэ зах, Хороолол зах, Хархорин зах, Барс-1, Барс-2 захууд, “1000-н хүнс” хүнсний дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Таван-Эрдэнэ захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна. Хороолол захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна. 3. Барс-2 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, ямааны мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэ ханштай харьцуулахад адууны мах 300 төгрөгөөр буурсан байна. 4. Хархорин захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 6800-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 8500-9200, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. 5. Барс-1 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины мах 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна. 6. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор худалдааны төв, Нарантуул-2 худалдааны төв, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Бөмбөгөр худалдааны төвд хяналт шалгалтыг хийсэн. Юмт бөмбөгөр худалдааны төв амарч байна.7. Нарантуул-2 худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 10500-12000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. 8. Алтжин бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500, ямааны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Тус зах нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй амарна гэх мэдээллийг өгсөн.9. Бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000 төгрөгийн үнэтэй байна.10. Чингэлтэй дүүрэгт байрлах Хулст талбай, Идар угалз, Барагшун фарм, Тун эрдэнэ фарм трейд эмийн санд нэг удаагийн амны хаалт 350-500 төгрөг, 30 мл-ын савалгаатай гар ариутгагчийн үнэ 1450-1500 төгрөг, 50 мл-ийн савалгаатай ариутгалын спирт 1500-1700 төгрөгөөр худалдаалж байна. Нөөц хангалттай байна.11. Баянзүрх дүүрэгт байрлах Шинэ сансар хүнсний зах, Офицер хүнсний зах, Амгалан захад хяналт шалгалт хийсэн. Нарантуул худалдааны төв амарч байна.12. Шинэ сансар захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10200, үхрийн цул мах 11,000-12500, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. С0 сортын өндгийг 420 төгрөгөөр худалдаалан борлуулж байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж 400 төгрөг болгож бууруулсан.13. Офицер хүнсний захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800, хонины цул мах 9000, үхрийн цул мах 13000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн цул махыг 13000 төгрөгөөр худалдаалан борлуулж байсныг 12500 төгрөг болгон үнийг бууруулж газар дээр нь зөрчийг арилгуулсан.14. Амгалан захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7200-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 9000-10000, үхрийн цул мах 10500-12500, адууны мах 8500, ямааны цул мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Монгол сонгиныг кг тутмыг нь 3500 төгрөгөөр худалдаалан борлуулж байсныг 3000 төгрөг болгон үнийг бууруулж зөрчийг газар дээр нь арилгуулсан.15. Хан-Уул дүүргийн Органик зах, Их наяд худалдааны төв амарч байна. Тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Миний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн. Миний дэлгүүрт худалдаалагдаж байгаа жижиглэнгийн махны үнийн хувьд хонины ястай мах 7700, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500 төгрөг, адууны мах 8700 төгрөгийн үнэтэй байна. 16. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 24, чатботод 19, дуут шуудан 3, и-баримт апликэйшнээр 3 иргэн тус тус хандсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!