ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.01-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12116 хүнд PCR шинжилгээг хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод долоо тохиолдол нэмэгдэж нийт 84,
Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 180,
Архангай аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж нийт гурав,
Говьсүмбэр аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж нийт дөрөв,
Дархан-Уул /44/, Дорноговь/21/, Орхон/22/ аймгуудад шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.