Цасанд боогдсон 626 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллав

2022-10-31
1 min read

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр энэ сарын 30-нд ахиу хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсч, зорчиход хүндрэлтэй байдал үүссэн.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цасанд боогдож, суусан 295 автомашин, 626 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

312636704_2176227642574449_8678990269977642210_n.jpg

Тухайлбал,  Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Сэргэлэн суманд 18 зорчигчтой 6 автомашин, Хэнтий аймгийн Баян-Овоо, Цэнхэрмандал, Хэрлэн суманд 20 зорчигчтой 8 автомашин, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ гүүр”, “Тэрэлж”-ийн даваа” гэдэг газар 350 зорчигчтой 190 автомашин, Багахангай дүүргийн “Төмөр замын гарам” гэдэг газар 107 зорчигчтой 36 автомашин, Багануур дүүрэгт 2 зорчигчтой 1 автомашин тус тус цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан тусламж үйлчилгээ үзүүллээ.

Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд нэг, нийт хоёр иргэн малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагаар ажиллаж, иргэдийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Орчуулах »
error: Content is protected !!