ШӨХТГ: ШТС-уудад хяналт шалгалт явууллаа

2022-10-31
1 min read

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаартай удирдамжийн дагуу 7 хоног бүр шатахууны түгээлттэй холбоотойгоор хяналт шалгалт хийж ажиллаж байна.

10-р сарын 28-ний өдөр ШӨХТГ-ын улсын байцаагчид Орон нутаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагчдын хамтаар хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сод монгол, Шунхлай, Петровтис ХХК-иудын 20 ШТС хамрагдсанаас 17-н ШТС-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, гурван ШТС-д АИ-92 шатахуун түгээхгүй байсан бөгөөд нөөц дууссан гэх 2 ШТС-ын шатахууны автомат түвшин хэмжигчийг шалгахад 2 савны нөөц дууссан байсан бол 1 ШТС-ын шатахуун түгээгүүрийн хошуунд гэмтэл гарсан ба засуулахаар дуудлага өгсөн зэрэг нөхцөл байдлууд илэрсэн байна.

МТ ХХК-ийн хувьд ачуулсан шатахуун өнөөдөр ирж байна, буусны дараа ШТС-уудаар тараана гэх мэдээллийг ирүүлсэн бөгөөд үйл ажиллагааны доголдолтой холбоотойгоор зарим ШТС-уудаа хааж байна гэх хариуг өгсөн юм.

2022 оны 10 дугаар сарын 4 дэх 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 33 хоног, Аи-92 автобензин 21 хоног, Аи-95 автобензин 36 хоног, дизель түлш 22 хоног, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа бол, Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 3 хоног, Аи-92 автобензин 16 хоног, Аи-95 автобензин 44 хоног, дизель түлш 33 хоног, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Орчуулах »
error: Content is protected !!