Цагдаагийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт_оргодол_2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явууллаа.
Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293 нийт 501 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 7 иргэн, эд зүйлс, тээврийн хэрэгсэл 29 тус тус илрүүллээ.
Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.
ТЦА