“Олон улсын хараа хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нүдний үзлэг хийлээ

2022-10-14
1 min read

Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагийг дэлхий нийтээрээ “Олон улсын хараа хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Тус өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв “Орбис” Олон улсын байгууллагын Монгол дахь салбар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг-Нүдний мэс заслын засаг, “Гэрэл” нүдний эмнэлэгтэй хамтран Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй оюутан, сурагчид, ХБХХЕГ-ын 40 албан хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үзлэг оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

“Олон улсын хараа хамгаалах өдөр” нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр юм.

Орчуулах »
error: Content is protected !!