Сингапурт Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд төржээ

2020-11-30
1 min read
A newborn baby in a hospital bed lying on their back with hospital bracelets on its feet. (Dreamstime/TNS)

Өнгөрөгч гуравдугаар сард жирэмсэн байхдаа коронавирусын халдвар авсан Сингапурын ээж Covid-19-ийн эсрэг биеттэй хүүхэд төрүүлсэн талаар ням гарагт Стрейтс Таймс сонин мэдээлэв. Тодруулбал, Сингапурын иргэн Селин Нг-Чан өнгөрсөн гуравдугаар сард жирэмсний эхэн үедээ Covid-19 өвчний халдвар авчээ. Тэрбээр шинэ хүнээ өнгөрсөн долоо хоногт өлгийдөж авсан бөгөөд хүүхэд нь халдваргүй, тэр байтугай бүр Covid-19-ийн эсрэг биеттэй төрсөн байна.

“Эмч нар намайг жирэмсэн байхдаа халдвар авсан учир хүүхэд маань халдвартай төрнө хэмээн ярьцгааж байсан” хэмээн Селин ярьжээ. Тэрбээр халдвар авсныхаа дараа харьцангуй хөнгөн өвчилсөн бөгөөд 20 орчим хоног эмнэлэгт хэвтээд, гэртээ харьсан байна.

ДЭМБ-ын зүгээс одоогийн байдлаар халдвартай эхээс урагт жирэмсний үед, эсвэл төрөх үеэр халдвар дамжих эрсдэлтэй эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа билээ. Гэвч одоог хүртэл жирэмсэн эхчүүдийн ургийн ус, хөхүүл ээжүүдийн хөхний сүүнээс авсан дээжнээс идэвхтэй вирус илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!