“Бид бүгдийг чадна” өдөрлөг болно

2022-09-22
1 min read

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран “Бид бүгдийг чадна” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн үйл ажиллагаа нь ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбон зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой ажээ.

Өдөрлөг 2022 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Орчуулах »
error: Content is protected !!