Канад Улс хилийн хоригоо сунгалаа

2020-11-30
1 min read

Канадын Засгийн газар шинэ коронавирусний цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдэд тавьсан хилийн хоригоо сунгасан байна.

“АНУ-аас бусад улс орнуудаас Канад руу нэвтрэх хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 21 хүртэл сунгаж байна” гэж тус улсын Олон нийтийн аюулгүй байдал, онцгой байдлын үеийн бэлэн байдал хариуцсан сайд Уильям Блэйрийн мэдэгдэлд дурдсан байна. Одоогийн хязгаарлалт 11 дүгээр сарын 30-нд дуусна.

Энэ хязгаарлалтад АНУ, Канадын хооронд ачаа тээвэрлэдэг холын тээврийн жолооч, эмч нар болон бусад хэд хэдэн ангиллын иргэд хамаарахгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!