Шуудангийн автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

2022-09-20
1 min read

Шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл шаардлага, стандартад нийцүүлэн шуудангийн илгээмжийг хугацаанд нь үйлчлүүлэгчдэдээ хүргэж өгөх үүрэг хүлээдэг.

Уг үүргийг хэрэгжүүлэхэд шуудангийн компаниудын хүргэлтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас хамааран, Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана” гэснийг хэрэгжүүлэн ажиллахад хүндрэл тулгараад байсан юм. Тус хороо нь Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлснээр шуудангийн аюулгүй байдлын стандарт болон холбогдох бусад стандарт, шаардлагуудыг хангасан 110 шуудангийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй зорчихоор боллоо.

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй зорчих зөвшөөрөл олгогдсон

шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрс

Байгууллагын нэрсТусгай зөвшөөрлийн дугаарҮйл ажиллагааны төрөлҮйл ажиллагааны чиглэл
1Бид монгол интернэшнл ХХК43200071Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – АНУ, Австрали
2ВИПМК ХХК43200036Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – БНСУ
3Гэрэлт хүрэх оргил ХХК43200077Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – АНУ, БНСУ
4Дөлгөөн дэлгэрэх ХХК43200100Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – БНСУ
5Ди Эйч Эл ХХК43100001Буухиа шууданУлс хооронд
6Монгол Шуудан ХК41200001Үндсэн сүлжээ эзэмшигчУлс хооронд
7Монгол инфинити шуудан ХХК41200004Үндсэн сүлжээ эзэмшигчУлс хооронд
8МК Трансворлд ХХК43200074Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – БНСУ
9Мон тээвэр сервис ХХК43200004Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – БНСУ
10Найс Монголиа Трейдинг ХХК43200117Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – БНСУ
11Хамаг монгол хуралдай ХХК43200092Улс хоорондын шуудангийн илгээлтМонгол Улс – БНСУ
12Сэлэнгэ групп ХХК43100003Буухиа шууданУлс хооронд
13Эс эф эм эл ХХК43300005Буухиа шууданМонгол Улс – БНХАУ
Орчуулах »
error: Content is protected !!