Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Дүдү хүүхдийн музей, Монголын Дауны Холбоотой хамтран дауны хам шинжтэй болон ХБХСЗХТөвийн “Аами Таами” бүлгийн 3-18 насны нийт 16 хүүхдийг хамтарсан арга хэмжээг байгууллаа.
Хүүхдүүдийг шинэ, сонирхолтой орчинд цагийг зөв боловсон өнгөрөөх, илүү бодит орчинд ажил мэргэжлүүдийн дүрд хувирч, хөгжилтэйгөөр тоглонгоо суралцах, хөгжүүлэх зорилготой арга хэмжээ юм.
Тус арга хэмжээнд ХБХХЕГ-ын мэргэжилтнүүд, ХБХСЗХТ-ийн багш, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо. Музей үзүүлэн, хүүхэд бүрд гарын бэлэг өгч энэхүү арга хэмжээг дэмжин ажилласан Дүдү хүүхдийн музейн нийт хамт дахин талархал илэрхийлье.