Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед гадуур Энтервирусын халдвар эрс нэмэгджээ. ХӨСҮТ маш ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд энэ төрлийн вирусээр халдварласан хүүхдүүд ихээр ирэх болж ХӨСҮТ-ийн ор дүүрсэн байна.
ЭНТЕРОВИРУС нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй.
Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг сануулья.
Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлээрэй!