Цар тахлын улмаас Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдож, 2021 онд зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл тус наадмыг зохион байгуулах хороо тэмцээний бэлтгэл хийгээд зохион байгуулахтай холбоотой зардлуудад нэмж 2 тэрбум орчим ам.долларыг гаргахаар болжээ.
Нэмэлт зардлыг түрээслэгч, хөлсний ажилтнуудтай байгуулсан гэрээний дагуу нөхөн төлбөр олгох, онгоцны тасалбар худалдан авсан мөнгөө авахыг хүссэн хүмүүст буцаан олголт хийхэд зориулах юм байна.