Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ

2022-09-08
1 min read

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар болон Экологийн цагдаагийн алба хамтран энэ сарын 5-15-ны хооронд зохион байгуулж байна.

Энэ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд одоогоор самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

1kg6ov_305048638_634043208156856_8282280445374023616_n_x974-1280x1707 Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ
2q0hir_305040933_634043008156876_2789930413303907898_n_x974 Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ
4rnn93_305492047_634043334823510_680969903503156985_n_x974-1280x1707 Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ
bns6a9_305194550_634043478156829_1539035365704832554_n_x974 Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ
ici3bj_305399076_634043054823538_2258257136628951978_n_x974-1280x622 Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ
p7akm6_302241953_634043414823502_4805192255323157811_n_x974-1280x854 Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ
svo3h5_305587418_634043161490194_9101946808101116944_n_x974-1280x1716 Нийслэлийн ойн бүсээс самарчдын 26 отог, 120 хүнийг буулгаж хууль бусаар түүсэн самрыг хураажээ

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Орчуулах »
error: Content is protected !!