Эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл хүргүүлэх тухай

2022-09-07
2 мин уншина

Эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.11. дэх хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах” 16 дугаар зүйлийн 16.1.4. дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн өмчийн бүх хэлбэрийн эмийн сангаас бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нь харгалзан сонгон шалгаруулах үйл ажиллагааг энэ хуулийн 14.9.11-д заасан журмын дагуу зохион байгуулах” гэж тус тус заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулалтыг лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нарт зохион байгуулж гэрээг байгуулж эхлээд байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна”, мөн түүнчлэн  ЭМДҮЗ-ийн 2021 оны “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 13 дугаар тогтоолын хавсралтаар гэрээнд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн  хэмжээг тусгана гэж заасны дагуу гэрээг байгуулж байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн тусламж, үйлчилгээ бүрээр ЭМДЕГ-аас санал болгосон тусламж, үйлчилгээний тоо хэмжээ нь ЭМДҮЗ-ийн 2022 оны “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” 01 тоот тогтоолын хүрээнд тухайн байгууллагын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний хооронд буюу 5 сарын нийт нэхэмжлэлийн тоонд үндэслэн 9-12 дугаар сард үзүүлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тооцоолж гаргасан. Харин ЭМДЕГ-тай урьд өмнө гэрээ байгуулж байгаагүй шинээр сонгон шалгаруулалтад орж тэнцсэн эрүүл мэндийн байгууллагууд болон өмнө ЭМДЕГ-тай гэрээтэй ч байсан ч урьд өмнө нь нэхэмжилж байгаагүй буюу шинээр тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тэнцсэн оношийн хамааралтай бүлгүүдийн тоо хэмжээний суурь мэдээлэл байхгүй учраас гэрээний хавсралтад тоо хэмжээг тусгахгүйгээр цахим системд оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “11.3 дах хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно” гэж заасны дагуу сар бүрийн ирүүлсэн нэхэмжлэлд дүн шинжилгээ, хяналт, үнэлгээ хийж гүйцэтгэлээр санхүүжилтийг олгодог хуулийн зохицуулалттай.

            Иймд эрүүл мэндийн байгууллагуудын гэрээнд заасан тоо хэмжээгээр санхүүжилтийг хязгаарлахгүй бөгөөд тоо хэмжээг нэхэмжлэлийн зохистой түвшнийг харьцуулж дүн шинжилгээ хийх, эмнэлгийн хүчин чадлаас хэтрүүлэн чанаргүй тусламж, үйлчилгээ үзүүлэхээс сэргийлэх, өндөр үнэтэй тусламж, үйлчилгээ ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор код ахиулах болон хэтрүүлэн үзүүлэх зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМДҮЗ-ийн 2022 оны “Журам шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолоор баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын дагуу хяналт хийхэд ашиглаж байгаа гэдгийг та бүхэнд уламжилж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!