Турк, Монгол Улсын оюутнууд улс орныхоо уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний хоол хийх аргаас харилцан туршлага солилцох өдөрлөгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, СЗСҮТ-д зохион байгууллаа.
Нээлтэд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, ХБХХЕГ-ын дарга Э.Тамир, СЗСҮТ-ын дарга С.Баярбат, Турк Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүд оролцсон юм. Өдөрлөгөөр СЗСҮТ-ийн тогооч талх, нарийн боов үйлдвэрлэлийн оюутнууд болон Турк Улсын 10 оюутан үндэснийхээ хоол, хүнсийг бэлтгэж, харилцан туршлага солилцсон юм.
СЗСҮТ нь Турк улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хамтын ажиллагаа тогтоож, тус төвийн МБУЧОС-ийн тогооч, талх нарийн боов үйлдвэрлэлийн ангийн сургалтын дадлагын баазыг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилго бүхий төслийг боловсруулсан нь дэмжигдэж, 2022 оны 06 дугаар сард 35 нэр төрлийн 100 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивласан билээ.