Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС-Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран шуудангийн салбарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2022 оны 5 сарын 12-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад 21 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын 31 ажилтан хамрагдаж, мэргэшил олгох “Гэрчилгээ” гардан авлаа.
Энэ удаагийн сургалтаар:
Ø Мэдээллийн технологийн академик мэдлэг;
Ø Шуудангийн салбарын үндсэн мэдээлэл;
Ø Хууль эрх зүй, зохицуулалт;
Ø Дижитал бизнес, маркетинг, цахим төлбөрийн систем;
Ø Зах зээлийн онцлог байдалд тулгуурлан хэрхэн ашигтай ажиллах, үйлчилгээний үнэ тарифыг тооцоолох аргачлал;
Ø Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын ойлголтууд;
Ø Оюуны өмч, барааны тэмдгийн тухай;
Ø Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хичээлүүдийг голлон судаллаа.
Сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн нийт төгсөгчдөдөө ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР