Алтан өргөө” гэдэг киног үзээгүй хүн ч байхгүй бизээ. Сайхан кино шүү, хүнд ихийг өгнө. Олон юм зааж сургана даа. Юуны өмнө энэхүү кино бол нэлдээ старчээг, таакчигийн тулаан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ энэ удаа зөвхөн дүрүүд дээр авч үзий. Харин дараагийн бичлэг дээр старчээг таакчигийн талаа барьж ярина.
Эхлээд энэ дэлхий дээр хамгийн найдвартай цорын ганц юм бол ЖДҮ л байна даа гэдгийг бататгасан үйл явдлаар эхэлдэг. Өвгөн Пагваа Мэргэн ардын итгэлийг даалгүй усны судал хадгалсан авдрынхаа түлхүүрийг сувьдаг сэтгэлтэнд алдаж байгаам. Өвгөн ч өөрөө үнэн азаарын царай марай гаргаж байгаад сувьдаг сэтгэлтэнд сэдэл авахуулдаг. Тийм болохоор юмтай ч юмгүй мэт царайл гэдэг чинь ихээ үнэн үг болж тааржийн.
Мэргэн ард ч мэргэн ард. Тэр түлхүүрээ өөрөө л аваад явна биз, зүгээр мөрөөрөө байгаа амьтсийг хутган үймүүлж, үйлий нь үзэж байгаам даа, өгөр хог. Яахы нь мэдсээр байж худлаа тоглоо тоглоо яваад байна. Хор найруулуулж, пи ар хийлгүүл одоо бол овоо мөнгөжихөөр гар даа. Алгаа урдуураа нэг явуулаа л Баасанхүү, дахин нэг явуулаа л Жавхлан… гэх мэт.
Заа, тэр гуруун хүүхэд бол хөөрхөн дөө хөөрхөн. Ёроо, Ёмбоо, Сүмбээ. Ёроо бол ёрын амьтан, элдэвтэй эр. Хүний гараар могой бариулсаар байгаал таарчийнэ. Эдийн шуналтай, бас хөөрхөн хор найруулна, гэхдээ жижиг гарынх. Хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж байж бэртэнгээ алдадгүй юу. Хурга хараал шууд алж идкээд, хурган дарга шиг зан гаргаа л. Шуналаасаа болж төрсөн дүүгээ хүртэл золигт гаргахад бэлэн гар. Гэхдээ яг төрсөн дүү нь мөн эсэх нь эргэлзээтэй, кинон дээр тэр талаар нэг ч үг гардаггүй ба монголчуудын амьдралын хэв шинжээр нь үзвэл аав өөрөө баахан эхнэр сольсон “чанга” гар байх магадлалтай. Эдний хүүхдүүд хоорондоо шал өөр, аягүй бол өөр өөр эцгийх байх гэж шивэр авир хийх нь эрэгтэй хүн дээр яагаад байж болдгүйм?
Tэр дунд хүү Ёмбоо бол гомбоо гомбоо! Гомбоорч ч дуусахгүй байсаар кино дуусгаа хаячдий. Болох болохгүй хүний үгэнд бүү ор гэдгий чинь нэг сайн харуулдаг эр. Болоогүй ээ, бас хөөрхөн пээдгэр. Ахынхаа хажууд зогсоод дүүгээ загнахаараа нөгөө…
Хүүхдүүд Хүүкийнхээ хажууд зогсохоороо гаргадаг байсан царай гаргана. Одоо бол Хүүкийн хажууд хэн нь тэгж зогсдийн, бөө мэдээ. (За хадууркушүү.) Тэр Ёмбоо бол тэгээд хохироод дуусдаг эр. Одоо тэр Хүрэлсүх мүх бол тэгээ л болох болохгүй Мэргэн ардуудын араанд нь зуугдаад амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаам даа.
Харин бага дүү Сүмбээ бол сумлагдсан буу л гэсэн үг. Хэчнээн сэргэлэн, холыг харсан ухаантай хүү билээ. Цорын ганцхан зоостой хэрнээ нэг хүүхэн таалагдангуут шууд үнэт чулуун эдлэл авч өхгөө наачна эсвэл sms-г нь задлаж ушнаа . Юундаа тэгсийн, бөө мэдээ. Тэр хүүхэн нь гайгүй айлын охин байснаас тэгсэн үү, исүүл хамаг цус нь нөгөө юмандаа юүлэгдсэнээс болж тархины цусан хангамж эрс муудаж өөрийгөө хянах чадваргүй болсон байж ч магадгүй. Нөгөө хүүхэн нь тоохгүй болохоор тэгсгээд харьчна. Хаа очиж нэгийгээ 2 болгох эрмэлзэл муутайдаа элдэв асуудалд орооцолдолгүй гэртээ харьж байгаа харагддаг. Заа ер нь залхуу нь хүрээ л харьчжаагаам дөө. Сайхан МАНж зан шүү! Ер нь ч тэгээд нэг ч хүүхэнгүй нутгийн өсвөр насны банди хэдийдээ хүүхний сайхан муухайг ямар хэмжүүрээрээ тэгж итгэлтэй залаад байдийн, бөө мэд ээ. Нээх сайхан хүүхэн… гээ л хэд хэд уулга алддаг шиг санагдаад байх чинь. Тэгсэн хэрнээ лусын дагина хараад тоодгүй, аан? Ёстой ясны гомо л тийм зан гаргах байх даа!
Заа, үйл явдал ч болдгоороо болоод өнгөрнө. Мэргэн ард өөрөө хийсэн юмаа худлаа дараа нь залруулаад таарна. Жишээ авахуйц сайхан пи ар хийлт. За одоо манайд энэ зун болох явдлаас бол Мэргэн ард өөрөө жишээ авна дөө. Сайхан цаг ч ирж байна, Цар тахал удахгүй дуусна, Хүчээ нэгтгээд гарна давна шүү, зус ч гарна даа дайнч болж байна, гээл. Тэгснээ нөгөө Сүмбээ чинь тэнэг тариачны төмс том гэгчээр будилж явсаар байгаад овоо хэдэн юмтай болоод авдын. Тэгээ гэртээ ирнээ. Энэ гэртээ ирэлт бол хүн үнэгүй юманд нугасгүйээ гэдэг ухагдахуун тод томруун илэрхийлэгддэг сайхан каадр. Тэр аав нь “энэ тэгээд бүгдээрээ манийх юм уу? Энэ эрх саран” гэж чичрэн байж хэлдгийг санаж байгаа л байх. Күй, бүгдээрээ ч байхдаа яахав дээ.
Харин тэр хүүхэн бол ёстой л “сохорсон биш завшив” гэдгийн амьд жишээ. Эхэндээ эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй инээгээ…ээл хөөрхөн байжээдэг. 76 агаа эгээ нар үзүүл “манай Жаргалмаа нэг ингээд суужээдэг болоосой энэ тэнд SMS задлаж гүйхээр…” гэж өөрийн эрхгүй бодогдох нь лав . Харин мань хүүхэн хараа орчингуутаа шууд саначлагыг гартаа авах төлөвтэй болоод иржгуам даа. Хойноос ирээд хот манайх аа гэж. Гуруун хүү, нэг өвгөн атгуулна даа атгуулна, тэр хүүхэнд. За мидкү дээ гэхдээ тэр том ах бол гэцүү. Сүүлд найран дээр бас нүд нь тусаад л байсан шиг санагдаа явчлаа. Тийм айлд бэр орохоор яадгийг харуулсан нэг Амээрк кино бий биз дээ. Бэрээд Пийт тоглодог. Сүүлд нь баавгайд бариулаа л. За тэгээд төгсгөлийн тэр найр бол сайхан болжийноо, зүгр. Нөгөө 2 ах нь ширэн нүүрлээ сууцан. Өвгөн алтан гэртэй болоод пээдийгээстэй. Мэргэн ард бол ямар ч гэмгүй царай гаргачоо..оол айраг гүзээлжгуа харагддийн.
Артаньян дээр нэмлээ…