Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гаригийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг өнөөдөр (2020.11.29) Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
УОК-ын 11:00 цагт эхэлсэн хуралдаан дуусаагүй байгаа тул 14:00 цагт товлогдсон Засгийн газрын хуралдаан 17:00 цаг болж хойшилсон байна.