НОК: Шинжилгээний цаг нь болоогүй эсвэл цаг аваагүй иргэд ирж бөөгнөрөл үүсгэж байна

2020-11-29
1 min read

Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабаас /2020.11.29-ны 14:00 цаг/ ээлжит мэдээллээ хийлээ.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “УОК-оос Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу явуулах, орон нутгаас нйислэл рүү нэвтрүүлэх чиглэлээр ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний 20 цэгийг шинээр байгуулсан.

Өнөөдөр 09.00 цагаас эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт шинжилгээг авч эхэллээ. Иргэд шинжилгээ өгөхөөр хэт олноор ирж байгаа байдал ажиглагдаж байна. Тэр дундаа шинжилгээний цаг аваагүй, эсвэл маргаашийн цагтай иргэд ирж бөөгнөрөл үүсгэх байдал мөн гарч байна” гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!