Банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын анхааралд

2022-07-04
1 min read

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолын хавсралтаар “Компанийн засаглалын кодекс” шинэчлэн батлагдаж, “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл”-д бүртгэгдсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хороо кодексийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэг бүхий компаниудын засаглалын хэрэгжилтийн тайланд тогтмол үнэлгээ хийх бөгөөд цаашид салбарын засаглалын түвшнийг тогтоох юм. Одоогийн байдлаар нийт даатгагч,  итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын үүргийн хэрэгжилт дараах байдалтай байна.

Тайлан ирүүлээгүй компаниудыг “Компанийн засаглалын кодекс”-ийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж тооцох үндэслэлтэй бөгөөд кодексийн хэрэгжилтийн тайланг маягтын дагуу ирүүлээгүй компаниуд Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлж, энэ сарын 08-ны дотор ирүүлэхийг анхааруулж байна. Нэмэлт мэдээллийг 51-262601 утсаар тодруулна уу. 

Орчуулах »
error: Content is protected !!