Цахим орчинд “2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй” гэх мэдээлэл тархсан. Тэгвэл энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргасан байна.
Уг анхааруулгат, “2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй гэх нь ташаа мэдээлэл болно.
БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай Элчин сайдын яамны албан ёсны вэбсайтаас “2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/ эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам”-аас харна уу.
Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм” гэжээ.
2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам”-ыг эндээс харна уу.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс