“И-Монгол” академийн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулав. Үүний дотор, Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтан таван богд руу явах зөвшөөрлийг цахимжуулсан байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАХИМЖСАН 52 ҮЙЛЧИЛГЭЭГ ДУРДВАЛ:
-Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ
-Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
-Баян-Өлгий аймйн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
-Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
-Баян-өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар – 11 үйлчилгээ
-Баян-Өлгий Суат ХХК – 1 үйлчилгээ
-Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар – 7 үйлчилгээ
-Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
-Өлгий сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
-Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар – 5 үйлчилгээ
-Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ – 2 үйлчилгээ
-Баян-Өлгий аймгийн музей – 1 үйлчилгээ
-Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги – 1 үйлчилгээ
Ингэснээр нийт 21 аймгийн нутгийн захиргааны 1282 үйлчилгээ “e-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна.