Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022″ арга хэмжээг зохион байгуулна

2022-06-20
1 min read

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 06 дугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан:
Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022″ арга хэмжээг
2022.06.24-06.27-ны өдрүүдэд
Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд:
Нийслэл, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид,
Жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд
Банк санхүү, даатгалын байгууллагууд
Олон улсын төсөл, хөтөлбөрүүд
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцоно.

Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, бизнeсийн харилцаа тогтоох, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой энэхүү үзэсгэлэнд иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Орчуулах »
error: Content is protected !!