Архангай аймгийн Батцэнгэл суманд PCR шинжилгээгээр баталгаажсан 2 тохиолдол бүртгэгдлээ. Иргэн Б болон түүний 5 настай хүүхдийн шинжилгээ эерэг гарч, баталгаажсаныг тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тэдний ойрын хавьтлууд болон маршрутыг нарийвчлан тогтоохоор Аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж байна.
Иргэн Б-гийн 1-р хавьтагч болох гурван иргэн Ихтамир сумынх бөгөөд одоогоор тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан аж. Гэвч аймгийн Онцгой комиссоос Батцэнгэл, Ихтамир сумдад 48 цагийн хугацаатай 0 зогсолтыг эхлүүлж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа юм.