Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын зөвшөөрөл бүхий ББСБ-уудын жагсаалт

2022-06-16
1 min read

Монгол Улс нь Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг хэрэгжүүлж ажиллаж байна. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 14 /Мөнгө болон үнэ бүхий зүйлийн шилжүүлгийн үйлчилгээ/-т цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгчид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй тул холбогдох шаардлагуудыг тусгасан байдаг.  

Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамаардаг ба тус үйлчилгээг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон этгээд эрхэлнэ. Дээрх үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээдээс авснаар залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болох эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн жагсаалтыг тогтмол шинэчлэн цахим хуудаснаа нээлттэй мэдээлдэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Орчуулах »
error: Content is protected !!