ОХУ-д гарган авсан коронавирусний эсрэг «Спутник V» вакцины Беларусьт явуулсан эмнэлзүйн туршилт 95 хувийн үр дүн үзүүлсэн тухай Минск дэх ОХУ-ын Элчин сайд Дмитрий Мезенцев мэдэгджээ.
Тэрбээр, “Беларусийн 100 иргэн оролцсон эмнэлзүйн туршилтын дүнд “Спутник V” вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн нь маш чухал үзүүлэлт юм. “Спутник V” вакцины туршилт явуулах хүрээнд хамтран ажиллаж, вакциныг Беларусьт хэрэглэх тал дээр хоёр улсын мэргэжилтнүүдийн хандлага нааштай байна. Беларусийн Эрүүл мэндийн яам, Засгийн газрын тогтоосон хэм хэмжигдэхүүнд нийцүүлж тус улс вакциныг бүртгэн авна гэж Оросын эрх баригчид найдаж байна. Үүний дараа иргэдийг вакцинжуулалтыг хамруулах зорилгоор “Спутник V” вакциныг ихээхэн хэмжээгээр Беларусь руу илгээх асуудал яригдана. Түүнчлэн цаашид тус вакциныг Беларусьтай хамтран үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн хэлсэн байна.
“Спутник V” вакциныг Оросод бүртгэснээс хойш вакцины эмнэлзүйн туршилтыг эх орондоо эхлүүлсэн анхны улс нь Беларусь бөгөөд тус улсад судалгааны төвөөр сонгогдсон эмнэлгийн 8 байгууллагад туршилт явуулж байгаа ажээ.