ЭМЯ: Модерна вакциныг нэвтрүүлэхээр саналаа өгсөн

2020-11-28
1 min read

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл вакцины талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, Коронавирусний 140 гаруй вакцины туршилт эхлэх үеэс л ЭМЯ анхаарал хандуулж байгаа. Бид долоодугаар сард хүсэлтээ өгч олон улсын хамтарсан КОВАКС хөтөлбөрт нэгдсэн. Энэ хөтөлбөрийг хөгжил буурай орнууд хөгжингүй орнуудтай ижил тэгш вакцин хүртэх зорилгоор байгуулсан. Манай улсыг вакцин авах эхний орнуудын жагсаалтад бүртгэсэн. Бид эхлээд хүн амынхаа 20 хувь буюу эрсдэлт бүлгийг вакцинд хамруулна. Тухайлбал, эмч, цагдаа, онцгой байдал, сургууль цэцэрлэгийн багш нарыг үе шаттай хамруулахаар төлөвлөж УОК-т санал хүргүүлсэн.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд сулруулсан вирусгүй Модерна вакцин болон вируст суурилсан Адино вакциныг хөгжүүлж байна. Бид хамгийн түрүүнд вирус агуулаагүй Модерна вакциныг нэвтрүүлэхээр төслөө боловсруулан хүргүүлсэн. Өчигдөр Женев хотноо болсон хуралд Монголын цагаар 21.00 цагт цахим хэлбэрээр оролцож саналаа илэрхийлсэн. Ингэхдээ бид ДЭМБ-аар баталгаажиж, зөвшөөрсөн, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид хадгалж болох зэрэг 12 шаардлага тавьж байгаа гэв.

Орчуулах »
error: Content is protected !!