Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлийн үнэлгээний хэлэлцүүлэг боллоо

2022-06-06
1 min read

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хамтран баталсан тушаал батлагдсантай холбоотой нэр бүхий байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкнаас 2022 оны 02 дугаар сард гаргасан аргачлалын дагуу боловсруулаад байна.

Үүнтэй холбоотойгоор эрсдэлийн үнэлгээний урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, тэдгээрийн мэргэжлийн холбоод, NFT маркетплэйсүүд, виртуал хөрөнгө олон нийтэд санал болгосон этгээд, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 80 гаруй этгээдийг хамруулж, зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлгээр ажлын хэсгийн гишүүд виртуал хөрөнгийн салбарын аюул занал, эмзэг байдал, эрсдэлийг бууруулахтай холбоотой арга хэмжээний үнэлгээний урьдчилсан үр дүнг оролцогчдод урьдчилсан байдлаар танилцуулан нээлттэй хэлэлцэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлснээр өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, чиг хандлага, цаашдын бодлогыг тодорхойлох, эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг боловсронгуй болгох давуу талуудтай.

Жич: Виртуал хөрөнгийн салбарын үнэлгээний урьдчилсан үр дүнтэй энэ холбоосоор танилцаж, саналыг холбогдох үндэслэл, дата мэдээллээр баталгаажуулж, хавсарган 2022 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн дотор [email protected] хаягаар ирүүлэх боломжтой.

Орчуулах »
error: Content is protected !!