Нийтийн тээврийн үйлчилгээнд 60 шинэ автобус явж эхэллээ

2022-06-06
1 min read

Нийслэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг үе шаттайгаар хийсээр байгаа. Өнөөдөр 60 автобус “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазаас гарлаа.

Ерөнхий сайд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хоёр үе шаттай хийх үүрэг чиглэл өгөөд байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1432 автобус шаардлагатай. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 50 хувийг энэ жил, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэх юм. Одоогоор нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна.

2 хүн ба гадаа нарын зураг байж магад

Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна.

Энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, паркаа шинэчлэхээр төлөвлөжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил, 18 хувь нь 7-9 жил, 5 хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жил болжээ.

Орчуулах »
error: Content is protected !!