Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (шинэчилсэн найруулгын 144) дүгээр зүйл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ мониторингийн судалгааны үр дүн, санал, зөвлөмжийг ХНХЯ, ХХҮЕГ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн албаны дарга нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт ХНХЯ-ын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Алтантулга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн албаны дарга нар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 85 орчим хүмүүс оролцов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (шинэчилсэн найруулгын 144) дүгээр зүйлийн судалгааны үр дүн, санал зөвлөмжийг ШУТИС-ийн судлаач багш доктор (PhD), профссор Я.Оюунтунгалаг, доктор (PhD) Т.Сүмжидмаа, доктор (PhD) П.Одмаа нар танилцуулав.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн судалгааны үр дүн, санал зөвлөмжийг Мэргэжлийн социологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Батзориг, ХБХЭЭХ-ны гүйцэтгэх захирал С.Сэлэнгээ нар танилцуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд Ц.Нямсүрэн Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд анх удаа улсын хэмжээнд хийсэн судалгаа юм. Энэ судалгааг хийснээр аж ахуйн нэгж, байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл мөн ололттой талууд, тухайн байгууллагад ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл ханамжийг үнэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахгүй мөнгө төлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын шалтгааныг тодруулсан онцлог судалгаа юм. Энэхүү судалгааны хүрээнд 25-с дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага, мөн тухай байгууллагад ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бий болж байгаагаараа онцлог гэж дүгнэв.