Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 50, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ хугацааанд алба хаагчид гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг хангаж, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 1191 техник хэрэгсэл, 569 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ