НЭР БҮХИЙ 8 ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН
ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТАЙЛАН
Ерөнхий зүйл
Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/89 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд иргэнээс ирсэн гомдол болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, дүрэм, журам, гэрээний үүргийн хэрэгжилт хангалтгүй, эфирийн тасалдал ихтэй, үйл ажиллагааны хувьд доголдолтой үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт, шалгалтыг 2022 оны 04-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэн газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Нэр бүхий 8 телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хэрэгжилт, гэрээний эрх зүй, бичиг баримтын бүрдэлт, тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлтийн байдал, техник, стандартын хэрэгжилт, мөрдөлт, аюулгүй ажиллагаа, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, зар сурталчилгааны зохицуулалтын журмын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх чиглэлээр ажиллалаа.
Шалгалтын бүрэлдэхүүн
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Машбат, мэргэжилтэн Б.Алтай, Д.Одхүү, ЗУХАГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Т.Мөнхнаран нар хийж гүйцэтгэв.
Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж
Өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн гаралтын чанарт Tektronix WFM2300 хэмжүүрийн багаж ашиглав.
Шалгагдсан байдал
Телевизийн нэр | Шалгагдсан байдал | |||
Эх гоёот медиа групп ХХК | Channel 11 | Монгол Улс | “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 3.1.4, 3.15, 3.25, 3.22.1, 3.22.3, 4.7, 5.6 дахь заалтууд, “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.4, 4.7, 3.17 дахь заалтуудыг, тусгай зөвшөөрлийн гэрээний 6.6 дахь заалтыг,“Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.3, 3.14 дэх заалтуудыг хангахгүй. | |
Фило ХХК | Монгол Улс (Хиймэл дагуулын сүлжээгээр) | Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 21.1 дэх заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дэх заалт, Тусгай зөвшөөрлийн гэрээний 11.1, 11.2 дахь заалтууд, “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.4, 3.6 дахь заалтуудыг, “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.14 дэх заалтыг, “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага” 3.22.1, 3.22.2 дахь заалтуудыг хангахгүй. | ||
Эвергрийн лайф ХХК | 7-р суваг | Монгол Улс | “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 3.1.4, 3.15, 4.1 дэх заалтуудыг, “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.4, 3.17 дахь заалтуудыг, “Телевизээр дамжуулах зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.14 дэх заалтыг тус тус хангахгүй. | |
Би энд би пикчерс ХХК | Монгол Улс | “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 3.1.4, 3.15, 3.22.1, 3.25, 4.1, 4.7 дахь заалтуудыг, “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.4, 3.17, 3.18 дахь заалтуудыг хангахгүй. | ||
Малчин телевиз ХХК | Мянгат малчин | Монгол Улс | “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 3.15, 3.22.1, 4.1, 5.6 дахь заалтуудыг, “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.4, 3.17, 3.18 дахь заалтуудыг, | |
Жи суваг ХХК | Улаанбаатар хот | “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.18 дахь заалт, “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.3 дахь заалтуудыг хангахгүй. | ||
Дөрөв кэй ХХК | Монгол Улс | “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 3.1.4, 3.10, 3.15, 3.22.1, 3.22.2, 3.22.3, 3.25, 4.1, 4.7, 5.6 дахь заалтуудыг, “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.4, 3.17 дахь заалтуудыг тус тус хангахгүй. | ||
Эгон ХХК | Шоп Монголиа | Монгол Улс | “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 4.4 дэх заалтыг зөрчсөн зөрчилтэй байна. |
Заавар, зөвлөмж өгсөн байдал
Шалгалтанд хамрагдсан телевизүүдэд байсан нийтлэг дутагдал нь телевизийн редакцын баримтлах бодлого, баримт бичиг байхгүй, хүний нөөцийн хувьд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэг нь “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын холбогдох заалтуудыг хангахгүй байдалтай байсан. Хөтөлбөрийн хувьд өөрийн бүтээл үйлдвэрлэл хангалтгүйн улмаас өөрийн бүтээлийн хувь хэмжээ “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын холбогдох заалтыг хангахгүй байдал нийтлэг байсан. Мөн Монгол улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээтэй телевизүүдийн хувьд Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэх нэвтрүүлгийн төлөвлөлтөө гаргаж ирүүлэх, төлөвлөлтийнхөө дагуу нэвтрүүлгүүдээ нэвтрүүлэхгүй байгаа зөрчил дутагдалтай байна. Телевизийн студи, техник стандартын хувьд студийн акустик шаардлага хангахгүй байх, тоног төхөөрөмжүүдийн хоорондын холболтын сувагчлалыг стандартын дагуу хийгээгүй байх, кабелиудын хаягжилт дутуу байх, техникийн үзлэг үйлчилгээг тогтмол хийдэггүй, дуу дүрсийн хэмжилт хийдэггүй зэрэг алдаа дутагдалтай байдалтай байна. Дээрх зөрчил, дутагдлуудаа засаж сайжруулах талаар газар дээр нь зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хуульд нийцүүлэн шинээр болон шинэчлэн батлагдснаар нөхцөл шаардлага, дүрэм, журамд зарим шинээр орсон заалтуудыг энэ удаагийн шалгалтаар зөрчилд тооцолгүйгээр хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж дараах заавар, зөвлөмж өглөө. Эдгээр нь:
- Монгол хэл бичгийн хянан найруулах чиг үүргийг холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтонд тусган үүрэгжүүлсэн байх;
- Телевизээр нэвтрүүлэх кино, контентид насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг тогтоох болон хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах чиг үүрэг бүхий зөвлөл эсхүл ажлын хэсгийг байгуулсан байх, үүгээрээ хэлэлцэж тогтоодог байх;
- Телевиз нь онцгой обьект тул болзошгүй осол, гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх;
- ТАТ буюу тасралтгүй ажиллагааны тайлангаа сар бүр Зохицуулах хороонд ирүүлдэг байх зэрэг болно.
Шалгалтын дүнгээр авах арга хэмжээ
Шалгалтын ажлын хэсэг нь шалгалтын дүнд үндэслэн Жи суваг ХХК-ийн GTV телевиз, Эвергрийнлайф ХХК-ийн 7-р суваг телевизүүдэд зөвлөмж хүргүүлэх, Эх гоёот медиа групп ХХК-ийн Channel 11 телевиз, Би энд би пикчерс ХХК-ийн Оллоо телевиз, Малчин телевиз ХХК-ийн Мянгат малчин телевиз, Эгон ХХК-ийн Шоп Монголиа телевизийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлүүлэх, Фило ХХК-ийн ТВ24 телевизийн үйл ажиллагаа явуулах хамрах хүрээг бууруулах, Дөрөв кэй ХХК-ийн 4kSmart телевизийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах дүгнэлтийг тус тус гаргасан. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн, хамрах хүрээ бууруулах, тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах тухай дүгнэлт гарсан газруудад Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгол зохион байгуулж дүнг шалгалтын тайлангийн хамт 2022 оны 5 дугаар сарын Хорооны ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр боллоо.
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг газар
2022 он