Коронавирус тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

COVID19 өвчтөнүүдийн тархинд янз бүрийн нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь төөрөлдөх, үнэр, амт алдахаас эхлээд амь насанд аюултай цус харвалт хүртэл үргэлжилдэг. 30-40 насны залуу өвчтөнүүд тархины цус харвалтаас болж хүний ​​амьдралыг өөрчлөх мэдрэлийн өвчинд нэрвэгддэг байна.

Судлаачид тархинд яагаад хор хөнөөл учруулж болох талаар хариулт хараахан олж чадаагүй боловч хэд хэдэн онол байгаа юм. Жонс Хопкинсийн анагаах ухааны төв, Нейрокритик эмчилгээний нарийн мэргэжлийн төвийн дэд захирал бөгөөд эмчилгээний, нейринтенсивист эмч Роберт Стивенс Жонс Хопкинст COVID19-тэй өвчтөнүүд мэдрэлийн өвчнөөр өвчилсөн тохиолдлуудыг хянаж байжээ.

Питсбургийн Их Сургуулийн Анагаах Ухааны Төв, Нью Йоркийн Их Сургууль, Жонс Хопкинс болон Европын эрүүл мэндийн систем зэрэг 20 гаруй байгууллагын шинэ судалгааны консорциумын ачаар судлаачид, түүний дотор Стивенс цус, нугасны шингэний зураглал, шинжилгээг ашиглаж байна. Коронавирус хэрхэн ажилладгийг ойлгосноор тархинд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой гэнэ.

Стивенс зонхилж буй шинжлэх ухааны зарим онолын талаар ийн тайлбарлаж байна.

-Коронавирус тархинд ямар байдлаар нөлөөлдөг вэ?

-COVID19-тэй өвчтөнүүдэд тархитай холбоотой янз бүрийн өвчлөл үүсэж байж болохыг дэлхий даяарх тохиолдлууд харуулж байна. Төөрөгдөл, ухаан алдах, таталт, тархины цус харвалт, үнэр, амт алдагдах, толгой өвдөх, анхаарлаа төвлөрүүлэхэд асуудал гарах, зан төлөвийн өөрчлөлт гэхчлэн өвчтөнүүд захын мэдрэлийн асуудалтай ч тулгарч байна. Тухайлбал Гийен-Баррегийн синдром нь саажилт, амьсгалын дутагдалд хүргэдэг. Миний тооцоолсноор COVID19 тасагт үзүүлж буй өвчтөнүүдийн дор хаяж тал хувь нь мэдрэлийн шинж тэмдэгтэй байгаа.

-Судлаачид COVID19 тархинд хэрхэн нөлөөлдөг гэж үзэж байна вэ?

-Одоогийн судалгаан дээр үндэслэн COVID19 тархинд хор хөнөөл учруулж болзошгүй дөрвөн арга зам байгаа гэж бодож байгаа боловч ямар нэгэн дүгнэлт хийхээс өмнө тус бүрийг сайтар судалж үзэх хэрэгтэй. Хүнд халдвар. Вирус тархинд нэвтэрч хүчтэй, гэнэтийн халдвар үүсгэх чадвартай байж болзошгүй юм. Хятад, Японд бүртгэгдсэн тохиолдлууд вирусийн генетикийн материалыг нугасны шингэнээс, Флоридад гарсан тохиолдол тархины эсүүдээс вирусийн тоосонцор илэрсэн байна. Энэ нь вирустэй цусны урсгал мэдрэлийн төгсгөлд орж ирснээс болж үүсч болзошгүй юм. COVID19-тэй өвчтөнүүдийн зарим нь үнэр алдах нь вирус хамрын дээд талд байрлах тархинд үнэрийн талаархи мэдээлэл дамжуулдаг үнэрийн булцуугаар орж байгааг илтгэнэ.

Дархлааны систем. Дархлааны тогтолцоо нь COVID19-тэй тэмцэхийн тулд хэт их ачаалал үүсгэж, “дасан зохицох чадваргүй” үрэвслийн хариу урвалыг бий болгож, энэ өвчний улмаас эд эс, эрхтнийг гэмтээх магадлалтай.

Бие дэх эмх замбараагүй байдал буюу гурав дахь онол бол COVID19-ийн биед үүссэн бүх физиологийн өөрчлөлтүүд гэвэл өндөр халууралт, хүчилтөрөгчийн хэмжээ бага байхаас эхлээд олон эрхтэний дутагдал, тархины үйл ажиллагааны алдагдал COVID19-тэй өвчтөнүүдийн ихэнхэд илэрсэн байна.

Цус бүлэгнэлтийн хэвийн бус байдал COVID19-ийн тархинд нөлөөлөх дөрөв дэх арга нь эдгээр өвчтөнүүдийн тархинд цус харвах хандлагатай холбоотой юм. Цус өтгөрөх систем хэвийн бус бөгөөд өвчтөнүүдэд тромб үүсэх нь бусадтай харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Биеийн гүн эсвэл уушгины судсанд өтгөрөлт үүсч, цусны урсгалыг тасалдуулж болно. Цусны бүлэгнэл тархинд хүргэдэг артерийг хааж, нарийсгаж байвал цус харвалт тохиолдож болно.

-Сovid19-тэй 30-40 насны зарим өвчтөнд цус харвалт тохиолдож байгааг тодруулаач. Яагаад ийм зүйл болж байна вэ?

-Бидэнд Жонс Хопкинст цус харвасан өвчтөн одоогоор байгаагүй хэдий ч, Нью Йорк болон Хятад дахь хамт ажиллагсдаасаа ийм тохиолдлын талаарх мэдээллүүдийг олж харсан. Эдгээр өвчтөнүүдийн гиперактив цусны бүлэгнэлтийн системтэй холбоотой байж болох юм. COVID19-тэй өвчтөнүүдэд гипер идэвхждэг өөр нэг систем бол эндотелийн систем бөгөөд энэ нь цусны судас ба биеийн эд эсийн хоорондын саадыг үүсгэдэг эсүүдээс бүрддэг. Энэ систем нь нас залуу өвчтөнүүдэд биологийн хувьд илүү идэвхитэй үйлчилдэг бөгөөд эндотелийн гиперактив ба цусны бүлэгнэлтийн системийг хосолсноор цусны бүлэгнэл үүсэх томоохон эрсдэл үүссэн. Гэхдээ COVID19 нь залуу өвчтөнүүдэд цус харвалт үүсгэдэг гэж одоо байгаа мэдээллээс дүгнэхэд эртдэх болно. Бүх насны өвчтнүүдийн тархинд цус харвалт ихэссэн нь бас үнэн юм.

-Жон Хопкинс COVID19-тэй холбоотой тархинд үзүүлэх нөлөөллийг ямар арга замаар судалж байна вэ?

-MRI, электроэнцефалограмм (EEG), нугасны шингэний дээж зэрэг зохих судалгаа, дүрслэлийг хийж сонгосон тохиолдлуудыг шалгаж байна. Гэсэн хэдий ч эдгээр судалгааг хийхэд бэрхшээл үүсэж магадгүй. Манай COVID19 өвчтнүүд туйлын сул дорой, бүр төөрөлдсөн байдаг тул вирусийн эсрэг хэрхэн яаж туслахаа илүү сайн ойлгуулах мөн тэдний яаралтай эмнэлгийн хэрэгцээг хангах нь зайлшгүй шаардлагатай юм.

www.hopkinsmedicine.org

Орчуулах »
error: Content is protected !!