Коронавирусийг даван туулахад БНАСАУ-д туслахад бэлэн гэв

2022-05-16
1 min read

БНАСАУ-д коронавирусийг даван туулахад бүх хүчин чадлаараа туслахад бэлэн хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мэдэгдлээ.

Тодруулбал, Тэрбээр парламентын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ, “Хэрэв БНАСАУ энэ талаар зөвшөөрсөн хариу өгвөл бид тус улсад вакцин, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн мэргэжилтнүүд зэрэг халдварын эсрэг төрөл бүрийн тусламжийг үзүүлэх болно” гэжээ.

БНАСАУ-ын “KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун ням гарагт Улс төрийн товчооны яаралтай хуралдаан зарлаж, Пхеньяны эмийн хангамжийг тогтворжуулахад цэргийн хүчийг ашиглах тушаал гаргасан байна.

Умард Солонгос улс энэ сарын 12-ны өдөр тус улсад коронавирусний халдварын тохиолдол батлагдаж, тодорхойгүй халууралтын олон тооны тохиолдол гарсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн юм.

Орчуулах »
error: Content is protected !!