Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Монгол шуудан ХК хамтран түгээмэл мэргэжлийн 150 гаруй ажилтнуудад 05 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад шуудангийн үйлчилгээний ажилтан албан хаагчид идэвхтэй хамрагдаж хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага эерэгээр өөрчлөгдөж цаашид салбартаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин, боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.