Дэлхийн банк Украинд 100 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

2020-11-27
1 min read

Украины Эрүүл мэндийн яам Дэлхийн банктай хамтран “COVID-19”-н вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 100 сая ам.долларын төслийг хэрэгжүүлнэ хэмээн Украины Эрүүл мэндийн орлогч сайд Светлана Шаталова мэдэгдлээ. Тэрбээр, “Бид Дэлхийн банктай хамтран 100 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү санхүүжилт юун түрүүнд “COVID-19”-н вакцин, оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад чиглэсэн” гэжээ.

Мөн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 200 сая ам.долларын төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа хэмээн Светлана Шаталова мэдэгдсэн байна.  

Украинд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 15331 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Украины Эрүүл мэндийн сайд Максим Степанов өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт тус улсад 1955 хүн эмчлэгдэж, 224 хүн халдварын улмаас нас барсан юм.

Орчуулах »
error: Content is protected !!