Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Зорчигч тээврийннэгтгэл ОНӨААТҮГ-ийн нэгдүгээр баазтай хамтран Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль,эрх зүйн талаарх мэдээлэл сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 80 гаруй жолооч, инженер, техникийн ажилчид хамрагдаж. Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, эрх зүйн орчин, нийтийн тээврээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд тулгамдаж буй саад бэрхшээлийн талаар мэдээлэл өгсөн юм.