БНСУ-ын иргэд манай улсад визгүй зорчино

2022-05-04
1 min read

Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэр 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ажээ.

Орчуулах »
error: Content is protected !!