Монголбанк 2022 оны дөрөвдүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 кг-аар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 4 дүгээр сард 188,943 төгрөг байжээ.