Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжинд хамрагдах

2022-05-01
1 min read

1. Сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай яаж холбогдох вэ?

-“Диф” клубын үүсгэн байгуулагч, төсөл хөгжлийн төвийн захирил Б.Ууганбаяртай холбогдож болно. Утасны дугаар: 91915790

2. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? 

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бакалавр, магистр, доктор харин эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч тус тус хамрагдана. Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолын дагуу өдрийн ангид суралцаж байгаа иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно.

3. Цуврал нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэх сонгон шалгаруулах төслийн материалыг хэзээ хүлээж авах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн хэрэгжилтийг сурталчлах цуврал нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, телевизийн хамтарсан  байгууллагуудыг сонгон шалгаруулах төслийг 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

4. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвд дугтуй хэрхэн захиалж авч болох вэ?

-Тус төвийн цаас сав, баглаа боодлын цех нь А4, А5, А6 зэрэг гурван төрлийн хэмжээтэй, логотой болон логогүй дугтуй үйлдвэрлэдэг. Хөдөө орон нутгаас захиалж авч болно.

Орчуулах »
error: Content is protected !!