“Оном” сангийн үүсгэн байгуулагч, доктор Д.Наранбаатартай холбоотой сүүлийн үед гараад байсан мэдээллүүдэд тэрбээр дараахь мэдэгдэл, тайлбарыг хийжээ.
Тэрбээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гэдэг толгойтой мөнгө олох гэсэн “могой” улс эх орныг хохироож байна.
Монгол хүн коронавирүсийн вакцин гаргасан нь үнэн үү?
Эрүүл мэндийн яамны тендерийн мафийн ашиг сонирхлыг хѳндѳхѳѳр юу болдог вэ… хэмээгээд ийн бичжээ.
“Монгол Улсын хэмжээнд КОВИД-19 ѳвчний үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдварын улмаас үүсээд буй халдварт өвчний онцгой нөхцөл байдалд үзүүлэх хариу арга хэмжээний нарийвчилсан, дэлгэрэнгүй төлөвлөгөөг Оном сангийн Эрдэмтдийн багаас эцэслэн бэлтгээд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт 2020 оны 11 сарын 23-ны Даваа гаригийн орой албан ёсоор хүргүүлсний маргааш 11 сарын 24-нд barimt.com хэмээх вебсайтад миний тухай ор үндэсгүй худлаа магтсан мэдээлэл гарсан.
http://barimt.com/8760.html
Миний бие Оксфордын их сургуулийн САРС-КоВ-2 вирүсийн вакцинд оролцох нь битгий хэл Оксфордын их сургуульд очиж үзээгүй л байна.
Энэ мэдээлэлд миний тухай худлаа хэт дѳвийлгѳж бичээд тун удалгүй араас нь Оксфордтой утсаар яриад Д.Наранбаатар гэж хүн байхгүй гэнэ ээ, энэ ёстой луйварчин байна гэдэг мэдээллийг хуурамч хаягуудаас явуулж эхэлсэн.
Худлаа магтаад, араас нь муулах харлуулалтыг зохион байгуулж буй хүмүүс нь Эрүүл мэндийн яаманд Цахим эрүүл мэндийн луйвар гэдэг дэлхийн дунджаас 6 дахин үнэтэй 18 тэрбум тѳгрѳгийн үнэтэй шахаа хийж байгаа Эрүүл мэндийн яамны Бодлого тѳлѳвлѳлтийн газрын дарга Рагчаагийн Оюунханд тэргүүтэй цахим эрүүл мэндийн тендерийн луйварчид юм.
Оном сангийн баг энэ луйвартай нь тэмцээд олон нийтэд ил болгох үед Batsaihan Dondog (https://www.facebook.com/batsaihan.dondog.1) нэртэй хуурамч хаягаас Мередит Поттс гэдэг Америкийн Аризона мужийн ФАЙР гэж хуучин хувцас тараадаг байсан байгууллагын эмэгтэй 2017 онд Улаанбаатарт ирээд хов базаад ярьж байхад нь нууцаар бичлэг хийж аваад түүнийгээ худлаа орчуулга хийж тавиад цацсан.
Энэ бүгдийг худлаа гэдгийг Мередит Поттс бичгээр батлан хэлээд надаас болон манай багаас мѳн хов базаж байх үедээ нэрийг нь дурьдсан компанийн хүмүүсээс бүгдээс нь уучлал гуйсан. Уучлал гуйсан баримт нь байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Мөнхсайхан гэдэг толгойтой мөнгө олох гэсэн могой улс эх орныг хохироож байна.
Энэ тендерийн мафи КОВИД-19 цар тахлыг далимдуулж Эрүүл мэндийн яаманд ѳндѳр үнээр тоног тѳхѳѳрѳмж, оношлуур, лабораторийн урвалж бодис шахсан байгааг Д.Наранбаатар миний бие Эрүүл мэндийн яамны Лабораторийн мэргэжлийн салбар зѳвлѳлийн хурал дээр ил тод хэлсэн нь ийм увайгүй гүтгэлэг гүжирдлэг хийхэд хүргэжээ” гээд холбогдох баримт, тайлбаруудыг видео хэлбэрээр хүргэлээ.