Дарханы зам ашиглалтад ортол Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулна

2022-04-20
1 min read

Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо” гэлээ.

Нэмэлт галт тэрэг:

  • Улаанбаатар өртөөнөөс 08.50 цагт хөдөлнө
  • Дархан өртөөнд 13.17 цагт хүрнэ.
  • Дархан өртөөнөөс  14.07 цагт хөдөлнө.
  • Улаанбаатар өртөөнд 19.00 хүрнэ.
Орчуулах »
error: Content is protected !!